Ерөнхийлөгч Баттулга Доналд Трампыг Путин руу залгахыг гуйснаа  хүлээн зөвшөөрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-д айлчилж байх үеэрээ Ерөнхийлөгч Дональд Трампыг ОХУ-ын тэргүүн В.Путинтэй утсаар холбогдуулахыг хүссэн тухайгаа Дорнодын эдийн засгийн чуулганы (ДЭФ) Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан дээр хэлжээ. Хурлын удирдагч ярилцлагын үеэрээ Баттулгыг АНУ-д айлчилж байхад Трамп Путин руу залгасныг дурдаад энэ үйлдэлд Монголын төрийн тэргүүн холбоотой байх гэсэн таамгаа илэрхийлжээ. Монголын ерөнхийлөгчийг микрофоноо бэлдэж байх хооронд Путин “тэр мөн мөн” гэжээ. Хариуд нь Баттулга толгой дохин инээмсэглээд “Том гүрнүүдийн хооронд зарим үл ойлголцол гардаг. АНУ-д айлчилж байх үеэрээ би “Бид нэг л гараг дээр амьдардаг. Манай гарагийн нэгээхэн хэсэг болсон Сибирь шатаж байна. Үүнтэй холбогдуулаад та яагаад Оросын ерөнхийлөгч руу залгаад өөрийн эмгэнэл, харууслаа илэрхийлж болохгүй гэж. Сибирь манай дэлхийн уушги гэсэн үг. Энэ уушгиараа бид ярьдаг шүү дээ” гэсэн юм” хэмээснийг "Тасс" агентлаг иш татжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (45)