Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэтгэврийн зээл аваагүйгээ нотолжээ

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ батлаад буй. 10 буюу түүнээс дээш төгрөгийн зээлийг өнгөрсөн оны сүүлчээр буюу ҮАБЗ-ийн зөвлөмж гарах сургаар мэдээлэлд ойр хүмүүс авсан нь бараг 100 гаруй тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээллийг нэр бүхий гишүүд уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр цацсан нь олон нийтийг төөрөгдүүлж, талцуулсан гэхэд болно. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэ оны өмнө их хэмжээний тэтгэврийн зээл авсан” гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди дээрх мэдээллийг үгүйсгэж, тэтгэврийн зээл аваагүйгээ нотлох баримтыг ил болгожээ.

Бэлтгэсэн: Б.Оргил


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)