Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод сошиалаар тархаад буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 03-ны өдөр өргөдлөө өгсөн бөгөөд наадмын дараа албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх гэнэ. 

Харин түүний оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Ташрамд сануулахад, тэрбээр өнгөрсөн сарын 26-ны өдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)