Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид материалаа хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, Ардчилсан нам  нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус  ирүүллээ. 

Дээрх намууд холбогдох хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн  хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох  тухай  нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,  нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлжээ.

Сонгуулийн Ерөнхий  Хороо нэр дэвшигчийг тус бүр бүртгэхдээ ийнхүү ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү бүртгэсэн тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурав өдрийн дотор нийт  нэр дэвшигчийг улсын хэмжээнд мэдээлэх юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)