Ерөнхийлөгчийн зөвлөгөө

Анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд нэг хэсэгтээ л учраа олохгүй зүдэрдэг. Ядаж л санал хураах, асуулт тавихдаа техниктэй харьцана. Товчлуур дарахдаа ялангуяа их будилдаг юм. Тухайлбал, шинээр сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тангараг өргөх үед З.Нарантуяа эсрэг товчлуур дарж хөглөсөн. Өөрийнхөө бүрэн эрхийг зөвшөөрөхгүй гээд санал өгчихсөн хэрэг шүү дээ.

Анхдугаар чуулганыг нээж Төрийн тэргүүн үг хэлсний дараа СЕХ-ны дарга сонгуулийн дүнг танилцуулдаг. Үүний дараа асуулт тавих гишүүн байвал нэрээ өгөхийг Ерөнхийлөгч хүссэн юм. Тэгснээ “Энэ төхөөрөмжийн голын том товчийг дардаг юм шүү” гэлээ. Мөн гишүүд Төрийн сүлднээс адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурах болоход “Та бүхэнд ямар дэг, дарааллаар үүнийг хийх талаар заавар өгсөн байгаа. Түүнийгээ сайн уншиж танилцаад хийгээрэй” гэж байлаа. Эхнийхээ өдөртэй “тулж” байгаа шинэ гишүүдийг хэн хүнгүй л “харж үздэг” хойно доо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)