ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИЖ БАЙСАН УЛСТӨРЧИЙГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЛЭВ

 Ардчилсан намын гишүүн, Хойд Каролина муж улсаас Сенатад сонгогдож асан, 2004, 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жон Эдвардсыг шүүх хурал АНУ-д эхэллээ. AFP мэдээлснээр, ноён Эдвардсыг сонгуулийн өмнөх кампанийг санхүүжүүлэх тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгаж байна. Мөрдөн байцаалтаас үзвэл, 2008 онд экс сенатч сонгуулийн хандивын сандаа нэг сая орчим доллар хууль бусаар хүлээж авчээ. Улмаар өөрийн нууц амраг болон хууль бус гэрлэлтээс мэндэлсэн хүүхдийнхээ тухай мэдээллийг олон нийтээс нуун далдлах зорилгод уг мөнгийг зарцуулсан гэнэ.

Ж.Эдвардсыг үүнээс гадна худал мэдүүлэг өгсөн, гэмт хэргийн шинжтэй үгсэн хуйвалдсан зэрэг зургаан зүйлээр буруутгажээ. Хэрэв гэм буруутай нь бүрэн тогтоогдвол улстөрчид 30 хүртэлх жилээр эрх чө лөөг нь хасах ял, 1.5 сая хүртэлх долларын торгууль ногдуулах аж. Хувийн амьдралтай нь холбоотой дээрх баримтыг үүний өмнө “бүх амьд ралынхаа туршид харамсах алдаа” хэмээн тодорхойлсон Эдвардс өөрийгөө хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Өмгөөлөгчид нь улс төрчийн авсан мөнгийг “нөхдөөс нь өгсөн бэлэг” хэмээгээд, “Эдвардс гэр бүлээс гадуурх холбооныхоо тухай мэдээллийг зөвхөн эхнэр, хүүхдүүдээсээ л нуухыг оролдсон” гэж тайлбарлажээ.

Чухам ийм холбоотой гэдэг нь олонд илчлэгдэх үед буюу 2007 оны арваннэгдүгээр сард Эдвардс АН-аас Ерөн хийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой улстөрчдийн жагсаалтад бичигдэж явж. Эдвардс Ерөнхийлөгчийн сунгаанаас гарснаасаа бүр хойно 2008 оны дундуур гэр бүлийнхнээ хууран мэхэлж байснаа хүлээсэн аж. Үүний дараа гэргий Элизабет нь түүнээс салсан агаад 2012 онд өмөн үүгээр өөд болсон байна.

 Х.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)