Египетэд Парламентын сонгууль болж байна

Египетэд Парламентын сонгууль болж байна. Эхний өдрийн байдлаар сонгогчдын оролцоо муу байжээ. Тиймээс санал хураах зарим хэсэг сон­гогчдоо хүлээн, ажиллах цагаа сун­гасан аж. Эрүүлийг хамгаалах яамных нь баримтаас үзвэл нэг сонгогчийн зүрх нь хаагдан нас барж, хэд хэдэн хүн эмнэлэгт ханджээ.Тус улсын 27 мужаас 14 нь сон­гуулиа өчигдөр явуулсны дотор Гиза, Александри, Улаан тэнгис зэрэг амралт сувиллын хотуудтай засаг захиргааны нэгжүүд орж буй юм байна. Каирын оршин суугчид хоёр дахь шатны саналаа энэ сарын 22-23-нд өгөх аж. Хилийн чанадад байгаа египетчүүд ч бас саналаа өгөх гэнэ. Тэдний саналыг авах байр 120 оронд байгаа юм байна. Сонгуульд нийтдээ 57 сая хүн оролцохоор Сонгуулийн төв комисст бүртгүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)