Европын Холбоо "Brexit"-ийг тавдугаар сарын 22 хүртэл хойшлууллаа


Их Британийн Европын Холбооноос товолсон ёсоороо гарахад   долоо хоног үлдээд байхад  Нэгдсэн вант  улсын ч “brexit”-ийн ч хувь заяа тодорхой бус хэвээр байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн тус  холбоонд хандаж “brexit”-ийн хугацааг зургадугаар сарын 30 болгож хойшлуулах хүсэлтийг ЕХ өчигдөр  авч үзэж шийдвэрээ гаргажээ. ЕХ-ны 27 орны тэргүүн нар олон цаг хэлэлцсэний эцэст хэрэв Британийн парламент “brexit”-ийн гэрээний төслийг батлах  юм тус улсыг ЕХ-оос гарах хугацааг тавдугаар сарын 22 хүртэл хойшлуулах дээр санал нэгджээ. Британийн парламент уг гэрээний төслийг өмнө нь хоёр ч удаа буцаасан билээ. Нийтийн танхим гэрээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Их Британи улсад  дөрөвдүгээр сарын 12 хүртэл цаашдаа яах төлөвлөгөөтэй байгаагаа шийдэх  хугацаа өгөх аж. “Энэ хүртэл бид ЕХ-с ямар ч гэрээ хэлцэлгүй гарах нэг бол төлөвлөгөөний шинэ хувилбар санал болгох ёстой”  гэж тус шийдвэрийн талаар  Их Британийн Ерөнхий сайд өөрийн хэвлэлийн баг хурал дээр дүгнэн хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)