Европын Холбоо эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрэв


Европын Холбооны удирдагчид цар тахлын улмаас үүдэлтэй хямралын дараа эдийн засгийг сэргээх сан болон олон жилийн төсөв төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрч чадлаа гэж Европын Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель “Твиттер” хуудсандаа бичжээ. Энэ сарын 17-нд Брюссельд хотноо эхэлсэн уг уулзалт хоёр өдөр болох төлөвлөгөөтэй байсан ч сунжирсаар дөрвөн өдөр хэлэлцсэний эцэст өнөө өглөө тохиролцоонд хүрчээ. Европын удирдагчид дөрвөн өдрийн турш Европын эдийн засгийг дэмжих багцыг дүүргэх, хуваарилах, удирдах талаар нарийн төвөгтэй хэлэлцээ хийсэн бөгөөд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн орнуудын талаар мөн төлөвлөгөөний зардлын талаар голчлон санал зөрөлдсөн байна. “Бид тохиролцоонд хүрч чадлаа. 1,074 их наяд еврогийн төсөв, 750 тэрбумын сэргээх төлөвлөгөөтэй сайн гэрээ болсон. Европын Холбоо хэзээ ч ийм их амбицтайгаар ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхээр зүрхэлж байсангүй" гэж Бельгийн Ерөнхий сайд Софи Вильмес жиргэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)