Европын холбоо болон Их Британийн вант Улс ирээдүйн харилцааны талаарх тунхагийг хэлэлцэн тохирчээ

Европын холбоо  болон Их Британийн вант Улс ирээдүйн харилцааны талаарх тунгагийг хэлэлцэн тохирчээ. Энэ тохиролцоо нь Британи Улсыг тус холбоонос гарах гэрээг ойрын хугацаанд хийх арга замыг нээж буй аж.

Европын холбооны Ерөхийлөгч Дональд Туск өөрийн “Твиттер” хуудаснаа “ЕХ болон Их Британи улсын цаашлын харилцааны тунхагийг би тус холбооны 27 гишүүдэд явуулла баримт хоер талын төөлөгчиид тохиролцсон нь зарчмын хувьд улс төрийн түвшинд зөвшөөрөгдөж байгаа бөгөөд одоо гишүүн орны тэргүүн нар батлах үлдсэн тухай Еврокомиссын Тэргүүлэгч надад мэдэгдлээ” гэж бичсэн байна.

Хэрэв бүх зүйл төлөвлөсөн дагуу явагдах юм бол Европын холбоо болон Их Британ Улс энэхүү тунхагийг  хоёр талын цаашдын худалдааны гэрээний үндэс болох аж. Эл гэрээ ирэх оны гуравдугаар сарын 29-с эхлэн 21 сар үргэлжлэх шилжилтийн үеэр батлагдах аж. Энэ хугацаанд  Их Британи Улс нэгдсэн Европын  худалдаа болон гаалийн холбооны гишүүн хэвээр үлдэх юм байна.

Мөн Их Британийг Европын холбооноос гарах гэрээ болон хоёр талын ирээдүйн харилцааны тунхаг ирэн ням гаригт болох Европын холбооны чуулганаар батлагдсан тохиолдолд Ерөнхий сайд Тереза Мэй баримтыг Британийн парламентааар батлуулах ёстой.

Одоогийн байдлаар уг баримтын талаар Британийн парламент нэгдсэн саналд хүрч чадаагүй байгаа аж. Сөрөг хүчний бүх намууд болон Консерватив намын арав гаруй гишүүд түүнийг эсэргүүцээд зогсохгүй ерөнхий сайдад “итгэл хэлээлгэх эсэх” талаар санал асуулга явуулахыг зорьж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)