Европын “зүрхний” төлөөх өрсөлдөөн

Европын Холбооны гишүүн 28 орны 500 сая гаруй иргэнийг төлөөлөх шинэ парламентын гишүүдийг сонгогчид тодруулна. Санал асуулгаас үзвэл Европын нэгдэлд үл итгэгчид газар авсны улмаас төвч хүчнийхэн 40 жил эзэлсэн олонхын суудлаа алдахаар байгаа аж.

Зүүний төвч үзэлтэй Социалистууд болон ардчиллынхны эвсэл болон барууны төвч үзэлтнүүдийн Европын ардын нам олонхын байр сууриа алдах учир эвсэл байгуулахын тулд Либералууд болон Ногоонууд гэсэн бусад бүлгийн дэмжлэг авах шаардлагатай. Европын нэгдэлд үл итгэгчид болон цагаачлалын эсрэг намууд хамгийн өндөр амжилт олохоор байгаа. Ийм намуудын зарим нь сонгуулийн дараа Европын үндэстнүүд болон ард түмний эвсэл гэсэн шинэ хүчин байгуулахаар төлөвлөжээ.

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон шар хантаазтануудын эсэргүүцэлтэй хэдэн сар тэмцсэний дараа шинэчлэлийн хөтөлбөрөө дэмжүүлэхийн тулд “Урагшаа” намынхаа хүчийг харуулах арга зам хайна.

Британийн парламентын гишүүдийн шийдэмгий бус, мухардмал байдлын улмаас брексит саатсан тул Британийн сонгогчид хоёр жилийн хугацаанд анх удаа саналаа өгөхөөр болсон. Хэн ч ялсан бай Европын парламент ирэх таван жил Европын Холбоог эмхлэн багуулахад томоохон үүрэг гүйцэтгэнэ. Учир нь тус эвсэл эдийн засгийн өсөлт тогтворгүй, уур амьсгалын өөрчлөлттэй, банкууд өртэй, цагаачлал, Хятадын хөгжил, АНУ-ын тогтворгүй Ерөнхийлөгч, эцэст нь, брекситийн асуудалтай тулгарах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)