"Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй хэмээн мэдэгдлээ"

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдалтай холбоотойгоор цаг үеийн мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 166 оронд коронавирус бүртгэгдээд байна. БНХАУ-Ухань хотод өчигдрийн байдлаар Covid-19 бүртгэгдээгүй. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим орон гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж чадахгүй гэж мэдэгдлээ.

Мөн иргэд орц, гудамж, талбайд амны хаалтыг хаяж байгаа зүйл ажиглагдаж байна. Иймд иргэд амны хаалтаа зөв хэрэглэж байхыг анхааруулж хэлмээр байна" гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ " Ажиглалтад 1706 иргэн байна. 309 сэжигтэй тохиолдлоос 6 иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан. Харин дөрвөн тохиолдол сэжигтэй хэмээн ажиглагдаж байна. 

Истанбул-Улаанбаатарын нислэгээр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа.

Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй.

Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа" гэж хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)