Европыг эмэгтэйчүүд удирдана


60 жил эрчүүд ноёрхсон Европын эрх бүхий хоёр  байгууллагыг   эмэгтэйчүүд  удирдах боллоо гэж Guardin бичжээ. Гурван өдөр ширүүн мараглдаж, хэлэлцсэний эцэст Европын Холбооны 28 гишүүн орны тэргүүн нар өчигдөр тус холбооны  год удирдлагаа сонгожээ. Европын комиссыг энэ намраас Германы Батлан хамгаалахын сайд Урсуле фон дер Ляйен удирдах болсон бол Европын санхүүгийн бодлогыг буюу Европын төв банкийг Олон улсын валютын сангийн тэргүүн асан Кристин Лагад толгойлох болжээ. Гэхдээ эдгээр нэр дэвшигчдийг  саяхан шинэчлэгдсэн Европарламент баталсан тохиолдолд уг томилгоо хэрэгжих юм байна.  Лангардыг санхүүгийн ертөнцдөө рок од гэдэг. ОУВС-г толгойлж байхдаа тус байгууллагын нэр хүндийг  Грекэд санхүүгийн тусалцаа үзүүлэх шийдвэрийн дараа өсөхөд нь гол үүрэг гүйцэтгэсэн аж. Нэг гэм нь түүнд  үндэсний банк удирдах туршлага  байхгүй. Урсулу фон Ляйены хувьд гэвэл түүнийг “уян хатан биш, хатуу,Америкийн талыг баримтлагч улс төрч” гэж мэргэжилтнүүд үздэг аж. Европын Зөвлөлийн дарга Догнальд Туск албан тушаалаа Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишельд шилжүүлэхээр болжээ. Харин Испанийн гадаад хэргийн сайд 72 настай Жозель Боррель Европын гадаад бодлогыг, аюулгүй байдлыг  хариуцах болжээ. Энэ удаагийн  албан тушаалын хуваарилалт  тус холбооны гишүүн орнуудын бие биендээ буулт хийсэн шийдвэр  байлаа гэж “BBC” тэмдэглэжээ.    


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)