Европт Covid-19 -ийн эсрэг биетийг 99 хувийн магадлалтай тодорхойлдог оношлуурыг баталжээ


Сovid-19-өөр халдварласан эсэхийг тогтоох 99 хувийн нарийвчлалтай эсрэг биетийн оношлуурыг Европт баталжээ. Европын Холбооны аюулгүй байдлын дүрмүүдийн “CE” сертификатыг авсан уг оношлуурыг Их Британийн лабораториудад “COVID-19” халдвар авсан хүмүүст эсрэг биет үүссэн эсэхийг тогтооход ашиглах боломжтой болжээ. Редингийн их сургуулийн микро биологийн профессор Саймон Кларкийн хэлснээр уг оношлуурыг бүтээсэн нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүгээр вирус авсан эсэх мөн дархлааны хариу урвал бий болж уу гэдгийг тогтоох юм бана. Харин дархлаа тогтсон эсэхийг тогтоохгүй аж. “Эсрэг биет үүссэнээр дархлаа бий болно гэсэн үг биш. Ингэх магадлалтай ч бид хараахан тогтоогоогүй байна” гэж С.Кларк хэлжээ. Түүний тайлбарласнаар, томуу үүсгэдэг зарим коронавирусээр халдварласан тохиолдолд богино хугацааны дархлаа үүсдэг байна. Судлаачдын хувьд коронавирус шинэ судлагдахуун учир үүссэн дархлаа хэр удаан үргэлжлэхийг тодорхойлоогүй байгаа гэнэ. “Abbott” компани мэдээлэлж буйгаар Европын орнуудад ирэх тавдугаар сарын эцэс гэхэд олон сая оношлуурыг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)