Еврогийн ханш сүүлийн гурван сарынхаа дээд түвшинд хүрэв

Ам.долларын эсрэг еврогийн ханш сүүлийн гурван сарынхаа дээд түвшинд хүрчээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан Европын Төвбанкнаас урьтаж бодлогын хүүгээ бууруулж магадгүйтэй энэ нь холбоотойг “Reuters” дамжуулав. Европын Төвбанк бодлогын хүүгээ есдүгээр сард доошлуулж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж буй аж. Тус банкны ерөнхийлөгч Марио Драги бодлогын хүүг бууруулж магадгүй талаар өнгөрсөн долоо хоногт тэмдэглэсэн юм. Өчигдрийн байдлаар нэг евро 122.3 иен, 1.139 ам.доллартой тэнцэж байлаа. Валют арилжааны “Найман шарга” захад ч еврогийн ханш өссөөр байгаа юм. Ченжүүд өчигдөр нэг еврог 3015 төгрөгөөр худалдан авч, 3025-аар зарж байв. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс нэг хувиар чангарсан үзүүлэлт боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)