ЕБС-ийн хичээлийн хуваарийг энэ долоо хоногт гаргана

Хичээл эхлэхтэй холбоотойгоор сурагчдын сургуулийн автобус болон хичээлийн хуваарийн талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн онд сургуулийн сурагчдын 40 автобус явуулсан бөгөөд өдөрт 3,000 орчим хүүхэд зорчиж байна гэсэн тооцоолол гарсан. 

Энэ долоо хоногт ЕБС-ийн хичээлийн хуваарь гаргах ажил эхэлнэ. Үүний дараа сургуулийн автобусыг хэрхэн явуулах нь тодорхой болно. Эхний ээлжид сургуулийн автобусыг наймдугаар сарын 10-20-ны хооронд тээврийн үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)