ЕБС-ийн сурагчид 12 дугаар сарын 25-наас 2-дугаар сарын 1 хүртэл амарна


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргажээ.

Энэ талаар БСШУСЯ-наас мэдээлэхдээ "Эрүүл мэндийн яамнаас сурагчдыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах хүсэлт гаргасан. Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байвал тухайн үед нь карантин тогтоож болзошгүй талаар хоёр яам хэлэлцэж байна. Бид тухайн үеийн байдлаас шалтгаалж шийдвэр гаргах болно" гэв.

БСШУСЯ сурагчдын амралтыг сунгах эсэх саналаа Засгийн газрын хуралдаанаар оруулах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)