Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцрохыг дэмжжээ

МАН-ын УЗ-ийн хурал өчигдөр болж өнгөрсөн. Хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын захирагч Су.Батболдыг хариуцлага тооцож, албан суудлаасаа огцрохыг шаардсан.

Тэгвэл уг шийвэрийн талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар танилцуулахдаа "Удирдах зөвлөл Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжсэн хэмээн мэдэгдлээ. Тхуайлбал, МАН-ын УЗ-ийн гишүүд бүлгийн дарга Д.Хаянхярвааг 16:12 харьцаатайгаар, Хотын дарга Су.Батболдыг 15:12-ын харьцаатайгаар ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж дэмжсэн" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)