Д.Сүхгэрэл: Эрхээ хамгаалах өдөрлөгийг төв талбайд зохион байгуулна

12 дугаар сарын 10-нд тохиох Олон улсын хүний эрхийн  "Эрхээ дархлаажуулъя-Та ч гэсэн эрхээ хамгаал" өдөрлөг Сүхбаатарын талбайд болох гэж байна.

Хүний эрх, эрх чөлөөний талаар мэдлэггүйгээс болж эрхээ эдэлж чадахгүйд хүрдэг. Энэ жилийн хүний эрхийн өдрөөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ой, НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн Тунхаглалын 20 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэж байна. 

Энэ талаар Оюутолгойн хяналтын албаны тэргүүн Д.Сүхгэрэл хэлэхдээ " Ажил хөдөлмөртэй амьжиргаандаа таарсан орлоготой байх нь хүний эрх. Нийгмийн халамжийн үйлчилгээг бид авах эрхтэй. Бидний зохиож байгаа өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүн бүр хүний эрхийн зөрчлийг илэрхийлэх зорилго бүхий фото зураг, зурагт хуудасны үзэсгэлэнд саатахаас гадна хүний эрхийн хамгаалагчдын Флаш моб, ёохорыг хамтдаа бүжиглэх боломжтой" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)