Д.Сумъяабазар: Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа, үнэ нь буурна

Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд шатахууны ханган нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ "Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн үед уналттай байгаа. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна.

Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Дээр нь шатахууны үнэ буурна. Энэ талаар АМГТГ-аас албан ёсоор мэдээлэл хүргэнэ" гэж хэлэв.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)