Д.Сумъяабазар: Дубайн гэрээтэй холбоотой саналаа Л.Оюун-Эрдэнэ даргад хүргүүлнэ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах ажлын бэлтгэлийг маш сайн хангасан байгаа. IPO хийхийн тулд одоо байгаа компани дээрээ гаргах гэхээр зургаан ордын найман тусгай зөвшөөрөл байгаа. Үүний хоёр орд нь нөөцөө тогтоож, борлуулалт хийж байгаа бол үлдсэн нь баталгаат нөөцөө тогтоогоогүй байгаа. Тиймээс хамтад нь олон улсын зах зээлд гаргаж болохгүй байна. Үүний оронд баруун, зүүн Цанхийн аль нэгэн дээр нь охин компани байгуулж олон улсын зах зээлд гаргах боломж байна. Энэ ажил л хүлээгдэж байгаа.  Би энэ баасан гарагт “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудлыг УИХ-д дахин оруулна.

Оюутолгойн гэрээний асуудал дээр бид ярилцах ёстой. Тус орд улсын төсөвт жин дарж, 17 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ төсөлтэй холбоотойгоор хөрөнгө оруулсан олон улсын байгууллагууд бүгд ирж уулзаж байна. Туслан гүйцэтгэгч компаниуд ч гэсэн зовниж байна. Тэгэхээр гэрээг цуцлах тухай байж болохгүй. Ингэж мэдэгдсэнээрээ бид Дубайн гэрээг зөвтгөөгүй. Гэрээтэй холбоотой саналаа Л.Оюун-Эрдэнэ даргад хүргүүлнэ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)