Д.Сарангэрэл: Энэ хүнд үед нэр дэвшигчид иргэдээсээ хандив нэхэхээ больчхооч

Сонгууль ойртож байгаатай холбогдуулан нэр дэвшигчид иргэдээс сонгуулийн зардлаа хандив нэрээр татаж буй. Тэгвэл хөл хорионоос болж иргэдийн орлого буурсан байгаа энэ үед хандив нэрээр иргэдээс мөнгө авч байгаа явдлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эсэргүүцэв. 

Тэрбээр цахим хуудаснаа "Би попордоггүй. Гэхдээ энэ хүнд үед нэр дэвшигчид иргэдээсээ хандив нэхэхээ больчхооч. Ажил төрөлгүй, орлогогүй больчхоод байгаа ард түмнээсээ юуг нь авах гээд байгаа юм бэ. Харин ч сонгууль хурдан дуусаж хүний гар дээр бага ч болтугай юм тавих боломж нээгдээсэй гэж хүсэж байна" гэжээ.