Д.Сарангэрэл: Эмийн сангууд зөвхөн эмчийн заавраар антибиотик өгнө


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2015 оноос жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав” уриан дор тэмдэглэх болсон талаар ЭМЯ, бусад байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа зохион байгуулах болсон талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.


ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээллэхдээ “Антиобитик хэрэглэсэн малын махыг идсэнээс болоод ард иргэд эмэнд дасалтай болж байна. Монголд өмнө нь энэ талаарх лабораторийн судалгаа бага байсан бол одоо дөрвөн бүсэд судалгаа хийгдэж эхэлж байгаа” гэв.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаагаар нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж байгаа гэнэ.

Энэ талаар ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Антибиотикийн зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор эмийн сангууд зөвхөн эмчийн заавраар антибиотик олгодог болох талаар бид чиглэл заавар удаа дараа өгч ирсэн. Үүний ачаар нийт эмийн сангуудаар үйлчлүүлэгчдийн 70 хувь нь дур мэдэн эм авдаг байсан бол одоо 40 хувь болтлоо буурсан гэсэн судалгаа бий. Бид эмийн холбоодуудтай дуу хоолойгоо нэгтгэж ард иргэдэд мэдээллийг хүргэх болно” гэв.


Ард иргэд та бүхэн зөвхөн эмчийн заавраар антибиотик хэрэглэхийг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)