Д.Сарангэрэл: Нэг хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ хэмээн тусгасан билээ. 

Энэ хүрээнд  энэ оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулан ажиллаж байна.

Харин өнөөдөр “Мод тарих” өдөрлөгийг “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор зохион байгууллаа. Өдөрлөгт БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн суурин зохицуулагч Тапан Мшира, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон бусад албаны хүмүүс оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарилаа.

Энэ үер БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “ЦЕГ-н Экологийн цагдаагийн албатай хамтран МУ-н хэмжээнд хэрэгжүүлж буй Цэнхэр алт усаа, хайрлая ой модоо хайрлая арга хэмжээний хүрээнд БОАЖЯ наас 18 мод чэлленжийг эхлүүлж байна.

Нэг хүн 18 мод тарихад амьдралынхаа туршид амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг. Нэг мод өдөрт 10 хүнийг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Ганцхан эндээс мод тарих, модыг хайрлаж, хамгаалахын ач холбогдлыг ойлгож болно.

Бид монгол орны ойн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр 300 мянган га талбайд мод тарих шаардлагатай. Энэ ажлын эхлэл болгож энэхүү мод тарих өдөрлөгийн зохион байгуулж байна. Мод тарихаас гадна модны хулгай улам бүр гаарсаар байна. Бид Экологийн цагдаагийн албатайгаа хамтраад ард иргэдээ торгох, шийтгэхээс илүүтэй ойлгуулах, соён гэгээрүүлэх, ухамсарт нөлөөлөх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)