Д.Одбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул хэргийг санахгүй байна хэмээн мэдүүлжээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр "Korean Air" компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдаад буй. Мэдүүлэг өгөхгүйгээр Индонез руу ниссэн түүнийг БНСУ-ын талаас мэдүүлэг өгөхийг шаардсан. Тэгвэл Д.Одбаяр мэдүүлэг өгөхөөр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Солонгост газарджээ. Тэрбээр Инчоны цагдаагийн газарт есөн цагийн турш байцаагдсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул хэргийг санахгүй байна хэмээн мэдүүлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр "Хэрэв хохирогч гомдол гаргасан бол би согтууруулах ундааны нөлөөгөөр ийм зүйл хийсэн байж магадгүй юм" хэмээжээ.

Тэр Солонгост газардсанаас хоёр өдрийн дараа Монгол руу ирэхээр төлөвлөсөн байсан ч БНСУ-ын талаас 10 хоногийн турш тус улсаас гарахыг нь хоригложээ.

Үүнээс гадна цагдаагийн байгууллага цэцийн даргатай хамт явж байсан А-г эрэн сурвалжлахаар Интерполд хүсэлт илгээжээ.

Эх сурвалж: Yonhap


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)