Д.Одбаярыг БНСУ-д ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ

-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр мэдүүлэг өгөхгүйгээр Индонез руу явсан тул БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан түүнийг мэдүүлэг өгөхийг шаарджээ-

2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өглөө Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон А нар нь онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан. Тодруулбал, Д.Одбаяр нэгэн бүсгүйн өгзөгт гар хүрсэн бол А нь өөр нэгэн бүсгүй мөрөөр тэвэрчээ. БНСУ-ын хуулийн байгууллагын мэдээлж буйгаар Инчеоны бүсийн цагдаагийн байгууллагын дэргэдэх анхан шатны шүүхээс Д.Одбаяр болон хамт явж байсан А нарыг баривчлах шийдвэр гаргажээ. Тэднийг Инчеоны нисэх онгоцны буудалд саатуулсан ч БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилчид тэднийг дипломат пасспорттой, халдашгүй эрхтэй хэмээн суллуулжээ. БНСУ-ын цагдаагийн байгууллага ч дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулсан хэмээн мэдэгдсэн байна. Суллагдсаныхаа дараа А нь ямар ч мэдүүлэг өгөлгүйгээр Сингапур руу, Д.Одбаяр “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор Индонезийн Бали руу ниссэн байна. Харин хурлын дараа БНСУ-д буцаж ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Ингэхдээ түүнийг Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд баривчлах юм байна. 

Эх сурвалж: Yonhap


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)