Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 

Тодруулбал, 2020.05.26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 170 хүн ирсэн. Эндээс давтан шинжилгээнд нэг тохиолдол илэрсэн. 05.27-нд Алтанбулаг боомтоор 340 хүн орж ирсэн. Эндээс 12 хүнээс коронавирус илэрсэн бөгөөд 10 нь оюутан. Иймд 13 хүнд коронавирус илэрээд байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 161 боллоо.