Д.Нямхүү: Өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан.  Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэд тусгаарлагдсан 6 нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Үзүүлэх сургуулилалтад ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажилчид бэлэн байдлаа ханган оролцож байгаа. Халдварт өвчин гэдэг утгаараа ЭМЯ толгойлж ажилладаг. Тэр зарчмаар явж байна. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага харилцан дэмжиж ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө.