Д.Нямхүү: Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 179 байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр Дарханд 31 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 135  хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. 

Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусний халдвартай эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 169 хүн эмчилгээ, хяналтад байгаа.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт руу МХЕГ, ХӨСҮТ, цагдаагийн  бүрэлдэхүүн очиж ажиллана. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг өнөөдөр хийнэ" гэж хэлэв.