Д.Нямхүү: Халдвар авсан таван хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт хүнд шинжилгээ хийхэд 1053 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 35 настай эрэгтэй, Монгол Улсын иргэн. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилгээ эхлүүлээд байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 300 хүн байгаа бол гэрийн ажиглалтад найм, сувилалд дөрвөн хүн байна.  ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа 16 хүний биеийн байдлыг үнэлбэл 12 нь хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.

Дэлхий дахинд коронавируст халдварын 41.1 сая тохиолдол бүртгэгдэж, 31,1 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)