Д.Нямхүү: Халдвар авсан долоо хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1,189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ. 

Тодруулбал, аравдугаар сарын 24-ний Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай, эрэгтэй хүүхэд, аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын ачааны машины хоёр жолооч, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 8 хүний/2-38 насны 4 эрэгтэй, 4 эмэгтэй хүн/ сорьцод коронавирус илэрсэн. Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа. Үүний 8 нь Монгол Улсын иргэн бол 3 нь ОХУ-ын иргэн байна.

Батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)