Д.Нямхүү: ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр нийт 1816 сорьцонд шинжилгээ хийхэд 1815 хүнд коронавирус илрээгүй байна. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч, 53 настай эрэгтэй хүн байна. Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа.

Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 298 хүн буюу нийт тохиолдлын 96 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 9, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсийн 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)