Д.Нямхүү: Нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр ХӨСҮТ, Дархан лабораторид нийт 255 хүн шинжилгээ хийхэд 253 хүнд илрээгүй. Харин 2 хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Нийт 193 тохиолдол бүртгэдсэний 71 хүн эдгэрлээ.

Одоо ХӨСҮТ-д халдвартай 108 хүн хөнгөн,  14 хүндэвтэр байдалтай байна.  Халдвартай жирэмсэн эмэгтэй 3 байна.