Д.Нямхүү: Нэг иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 303 боллоо

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 58 настай эмэгтэй эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 303 нь эдгэрсэн. Бүх тандалт хугацаа нь дууссан 289, найман хүн сувилалд, гэрийн ажиглалтад 6хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 10 хүн эмчлэгдэж байна. Найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)