Д.Нямхүү: Нийт 879 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт 879 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 320 боллоо. Үүнээс 311 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 297 хүн байгаа бол гэрийн ажиглалтад дөрөв, сувилалд 10 хүн байна.  ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа есөн хүний биеийн байдлыг үнэлбэл долоо нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм " гэж хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)