Д.Нямхүү: Нийт 406 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр гурван лабораторид нийт 406 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Санамсаргүйгээр 7 сорьцыг түүвэрлэн хийхэд коронавирус илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн нэг сайн мэдээтэй. ОХУ-аас ирсэн 21 настай оюутан 36 хоногийн дараа эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ” гэв.