Д.Нямхүү: Нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Үүнийг задалж хэлбэл, долдугаар сарын 29-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм, тандалтын зорилгоор хоёр хүний сорьцод хийсэн шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний давтан шинижлгээнд коронавирус илрээгүй.

    Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 66 хүний 62-ийнх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг нь хүнд гэж үнэлэгдсэн" гэв


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)