Д.Нямхүү: Монгол улсад халдвар авч батлагдсан 340 тохиолдол байгаагаас 312 эдгэрсэн

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн хоёр хоног хооронд гурван лабораторид нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. 

Батлагдсан тохиолдол нийт 340 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)