Д.Нямхүү: Коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.05.30/ ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа. Түүнийг 48 хоног эмчилсэн байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 179 байна. Эдгэрч гарсан 44 тохиолдол бүртгэгдээд байнахэмээн ярилаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)