Д.Нямхүү: Коронавирусний халдвар долоо нэмэгдэж, нийт 148 тохиолдол бүртгэгдлээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "2020 оны тавдугаар сарын 26-нд нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241-д нь вирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. ОХУ-ын Москва хотоос ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутнуудаас коронавирус илэрлэсэн юм. Сүүлийн цэргийн онгоцоор ирсэн оюутнаас авсан шинжилгээгээр 14 хоногийн дараа хариу сөрөг гарсан. 

Сайн мэдээ гэвэл зургаан хүн эдгэрч дараагийн шатлалын тусгаарлалтад шилжиж байна. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 148 боллоо" гэлээ.