Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр нэг хүнд коронавирус илэрлээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Нэг оюутан эдгэрч, сувилалд шилжлээ. Туркийн хоёр иргэн гэрийн тусгаарлалтад гарлаа.  Тавдугаар сарын 16-ны өдөр 156 хүн шинжилгээ хийсэн. 

Дархан-Уулд хийсэн 137 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 19 хүнд давтан шинжилгээ хийснээс нэгд нь коронавирус илэрлээ. Вирус илэрсэн хүн ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутан юм" гэж хэллээ.