Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр нэг коронавирусний халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнд илэрсэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан шинжилгээнд илэрлээ. Энэхүү хүн 13-нд ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд уг сургуулиас 57 хүн халдвар авсан нь батлагдлаа.

Мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тоо 141, эдгэрсэн хүний тоо 28 боллоо. Өнгөрсөн таван сард биднийг маш сайн ажилласныг онцолж хэлсэнд бидэнд маш их урам өглөө" гэв.