Д.Нямхүү:Говьсүмбэрт хоёр, ХӨСҮТ-д гурав тохиолдлыг тусгаарлан шинжлэгээ хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдварын 73331 тохиолдол бүртгэгдэж 1872 нас баралт бүртгэгдээд байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэлэхдээ "БНХАУ-аас гадна 25 оронд халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд нийт 86 хувь нь 30-79 насныхан эзэлж 80.9 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрсэн байна. Халдварын оргил үеийг  хоёрдугаар сарын 1-нд таарч байгаа гэж үзэж цагаан сарын урт амралтын дараа дэгдэлт дахин гарах магадлалтай байгаа тул БНХАУ-д энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Маш хүнд оноштой хүмүүсийн хувьд нас баралтын хувь 46 хувь буюу маш өндөр байгаа" гэв. 

ЭМЯ-ны Эм, эмийн зөвлөлийн гишүүн, доктор Энхжаргал хэлэхдээ "Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэсэн вирусийн эмийг БНХАУ-ын зах зээлд гаргах эсэх талаар судалгааг 70 хүнд туршиж байна. БНХАУ-д хийж буй туршилтаар үүдэл эсийг ашиглах судалгааг хийж байна. ДЭМБ-ын дэргэдэх зөвлөх байгууллагаас протоколийг шинэчлэн гаргаж байна" гэлээ. 

ДЭМБ-аас эмчилгээний зөвлөмжийг таван удаа шинэчилж гаргасан бөгөөд тухай бүрд нь манай ЭМЯ зөвлөмжийг хэрэгжүүлэн эмч, мэргэжилтнүүддээ хүргэж байгаа юм. 

Вакцины тухайд дөрвөн улсад шинжилгээ судалгааны ажлыг хийж буй бөгөөд 6-8 сарын дараа гарах төлөвтэй байгаа юм. 

Тусгаарлагдаж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Шинжилгээний хариуг 24 цагийн дараа мэдээлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)