Д.Нарангэрэл: 15 чиглэлийн галт тэргэнд 4000 гаруй хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өвчний халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархлаа. Нийт 4.716 сая халдварын тохиолдол илэрч, 312 мянган хүн нас барж, 1.8 сая хүн эдгэрчээ. 

Дэлхийд нийт 2,5 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. Өчигдрөөс халдвар авсан хүний тоо 12 мянгаар илүү байгаа ч нас барсан хүний тоо 1300-гаар буурлаа.  

15 чиглэлийн галт тэргэнд 4000 гаруй хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй.

Одоо 1747 хүн ажиглалтад байна. 119 утсанд нийт 192 дуудлага ирсэн. Гадаадын 3 орноос 5 монгол хүн холбогдож, зөвлөгөө авлаа" гэж хэлэв.