Д.Нарангэрэл: 13 галт тэргэнд 3895 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 улсад коронавирусийн халдвараар 5.79 сая хүн өвчилжээ. Өнөөдрийн байдлаар 2 сая иргэн эдгэрсэн. Коронавируст халдвараар 5,079,000 хүн өвчилж, 329,000 хүн нас барсан байна. Та бүхэн санаж байгаа байх 11 хоногийн өмнө 4 сая хүн эн өвчнөөр өвдлөө гэж ярьж байсан ингээд нэмж 1 сая гаруй хүн өвдлөө.

ОХУ-д 8764 хүн шинээр халдвар авчээ. Сүүлийн 24 цагт 47 хүн ажиглалтад орж нийт 1962 хүн ажиглалтад байна.
Өвчлөл 4-5 оронд голомтлон эрчимтэй тархаж байгаа. Тухайлбал ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Манай олон аймагтай хил залгадаг бүс нутгуудад өвчлөлийн тархаж хурдтай байгаа.

Манай орны хувьд сүүлийн 24 цагт 47 хүн шинээр ажиглалтад орж, нийт 1962 хүн ажиглалтад байна.

119 дугаар 242 дуудлага ирсэн. Шуурхай-119 аппликейшнд гадаадын 4 орноос 20 дуудлага ирлээ.

Мөн 13 галт тэргэнд 3895 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй" гэв.