Д.Нарангэрэл: Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 15 хүн ирсэн

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 215 улс оронд халдвар бүртгэгдэж, 3.2 сая өвчилж, 2 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. БНСУ-аас 278 хүн ирснээс 289 хүнийг тусгаарлаж, 776 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад байна. 

Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 15 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир сэжигтэй гэж үзэж байна.

Нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байхыг анхааруулж байна" гэж хэлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)