Д.Нарангэрэл: Япон улсын 47 мужийн гурваас бусдад нь коронавирусний халдвар тархсан байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн 24 цагийн дотор шинээр хоёр улс бүртгэгдэж нийт 211 оронд коронавирус бүртгэгдсэн байна. 

 Азийн орнуудаас Япон улсад халдвар эрчтэй тархаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 360 тохиолдол гарч, нийтдээ 4570 боллоо. Япон улсын 47 мужийн гурваас бусдад нь коронавирусний халдвар тархсан байна.

Мөн Сингапурт гадаадын ажилчид байдаг 2 дотуур байранд халдвартай 100 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 20 мянга гаруй хүн хорионд оржээ.

АНУ, Итали, Иран, Турк, Япон улсад сүүлийн 24 цагт 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 4000 гарлаа. Манай улсад 14 хүн халдвар авснаас 2 эрүүлжиж, 12 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 2075 хүн ажиглалтад байна. Тусгаарлалтад байгаа 21 хоногтой хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан" гэсэн мэдээлэл өгөв.