Д.Нарангэрэл: Орхон аймагт тусгаарлагдсан иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй

Өнөө өглөө Орхон аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Тус иргэн амьсгалын замын өвчинтэй гээд эмнэлэгт хандсан. Мөн Ухань хотоос нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн гэж байсан. Гэхдээ 27-нд Ухань хотоос ирэх үндэслэл байхгүй. Учир нь 23-нд Ухань хот тусгаарлалт хийсэн. Тиймээс энэ ташаа мэдээлэл байж болзошгүй.

Өдөртөө 300 гаруй хүн БНХАУ-аас ирж байгаа ойрын өдрүүдэд тандалт шинжилгээ тогтмол хийж байгаа. Эдгээр иргэд маань Монголд ирснээсээ хойших 14 хоногийн хугацаанд биеэ хянаж, өвчлөлийн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах зөвлөмжийг дагана" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)