Д.Нарангэрэл: Манай улсад одоогоор нийт 1635 хүн ажиглалтад байна

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинд коронавирусийн халдвар 216 улсад тархсан бүртгэгдэж 5 сая хүн халдвар авсан байна. 2.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 101 мянган шинэ тохиолдол илэрч, нас баралт 5000-ааар нэмэгдэв. ОХУ-д 24 цагийн дотор 8838 хүн халдвар авсан байна. Манай улсад одоогоор нийт 1635 хүн ажиглалтад байна.

Мөн 14 гал тэргэнд 74343 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Сүүлийн 24 цагийн 119 тоот дугаарт 228 хэрэглэгч хандаж, мэдээлэл зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд гадаад улсад байгаа 15 иргэн хандлаа.

Зах худалдааны төвийн худалдаачид амны хаалт зүүхгүй байна гэсэн санал гомдол их ирж байна" гэж хэлэв.