Д.Нарангэрэл: Манайд сүүлийн 24 цагийн дотор нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхийн 215 орон, нутаг дэвсгэрт 3,7 сая халдварын тохиолдол илэрч, 257 мянган хүн нас барж, 1.2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийтэд 2,2 сая хүн эмчлүүлж байгаа юм. Халдварын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ, ОХУ тэргүүлж байна.

Манай улсад 41 бүртгэгдэж 13 хүн эдгэрсэн бол 28 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн дотор нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ иргэнд танталт судалгаа хийэ байна.  Мөн 1042 хүн тусгаарлагдаж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.